Артерийн даралт ихсэх өвчин

Артерийн судсаар урсаж буй цусны судасны ханандаа үзүүлж буй даралтыг артерийн даралт гэнэ. Артерийн даралт 140/90 мм.муб дээш нэмэгдэхэд артерийн даралт ихсэх өвчин үүсч эхлэнэ. Артерийн даралт нь дээд буюу артерийн судас агших үеийн даралт (систолын даралт), доод буюу артерийн судасны суларлын үеийн даралтаар(диастолын даралт) тодолхойлдог.

Эрсдэлт хүчин зүйлс, шалтгаан
Артерийн даралт нь тухайн хүний нас, хүйс, удамшил, биеийн жин, бодисын солилцооны идэвхи, хоолллолт, ажил мэргэжил гэх мэт олон зүйлээс шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй өөр өөр байна. Анхдагч шалтгаанд удамшил, яс үндэс, генетик ордог бол хоёрдогч шалтгаанд бөөрний эмгэг, бөөрний артерын эмгэг, дотоод шүүрлийн эмгэг, цусны хөдлөл зүйн эмгэг, эмийн бэлдмэл, хорт зуршил ордог. Артерийн даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлд стресс, таргалалт, давсны хэрэглээ, хорт зуршил, хөдөлгөөний хомсдол, удамшил, чихрийн шижин, хоолны зохисгүй хэрэглээ, цусанд өөх тосны үзүүлэлт ихсэх зэрэг зүйлс орно.

Зовиур, шинж тэмдэг
Артерийн даралт ихсэх өвчинд тусгайлсан зовиур шинж тэмдэг илэрдэггүй тул чимээгүй алуурчин хэмээн хочилдог. Гэхдээ эмнэлзүйд толгой өвдөх, шилэн хүзүү хөших, толгой эргэх, чих шуугих, зүрх дэлсэх, нүд бүрэлзэх зовиур илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг
Артерийн даралт ихсэж буйг мэдэхийн тулд артерийн даралтаа хааяа үзүүлэхэд хангалттай. Хэрвээ даралт ихэссэн бол мэргэжлийн эмчид үзүүлж эрсдэлт хүчин зүйлийг бууруулж, заримдаа эмийн эмчилгээ хийдэг. Артерийн даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ бууруулах, стрессээ зөв тайлах, хорт зуршлаас татгалзах, давсны хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments