Зүрх өвдөх үед яах ёстой, ямар арга хэмжээ авах вэ?

Зүрх өвдөх үед яах ёстой вэ?
За зүрхээр өвдөнө гэдэг бол тоглоом биш. Гэхдээ цээжний зүүн талаар өвдөж буй өвдөлт бүр зүрхтэй холбоотой биш гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал, ханиад томуу туссан, халуурч ханиалгахын хажуугаар цээжний зүүн хэсгээр өвдвөл уушгины хатгалгаа байх магадлал өндөр. Хэрвээ хөдөлгөөнтэй холбоотой, цээжээ хөдөлгөхөд цээжний өвдөлт үүсч намдаж өөрчлөгдөж байвал хавирга хоорондын мэдрэл цочрох, эсвэл зөөлөн эдийн гэмтэл байх боломжтой.

Зүрхний өвдөлт ямар онцлогтой вэ?
Зүрхний өвдөлт бол цээжний зүүн хэсгээр зүрхний орчим хүчтэй өвдөж, өвдөлт зүүн гар, мөр, эрүү рүү дамжих боломжтой. Зүрхээр өвдвөл цээжний зүүн хэсгээр өвдөхөөс гадна зүрх тогтворгүй болж зүрхний цохилт, цусны даралт хэлбэлзэж өөрчлөгддөг. Зүрхээр өвдөх үед царай цонхийж амьсгал давчдана. Амьсгал авсан боловч аваагүй юм шиг бачуурч амьсгаадаж дотор давчдаж тухгүй болж эхэлдэг. Улмаар хүйтэн хөлс гарч, дотор муухайрч сонин болно. Энэ шинж тэмдэг зовиур илэрч буй бол зүрхний өвдөлт гэдгийг санах хэрэгтэй.

Зүрхний өвдөлт гэж сэжиглэвэл яах ёстой вэ?
Зүрхний өвдөлт зүрхний олон эмгэгээс шалтгаалж үүсдэг. Ихэвчлэн зүрхний ишеми өвчин, зүрхний цочмог шигдээсийн өвдөлт ихэвчлэн үүсгэдэг. Зарим тохиолдолд хоолой зүрхэндээ орох ревмокардит, ковид19 шалтгаант перикардитын үед зүрхээр өвдөж болно. Гэхдээ юмыг яаж мэдэхэв зүрхний цочмог шигдээсийн өвдөлт байвал яаралтай арга хэмжээ авах ёстой. Ер нь бол түргэн тусламж дуудаж, эсвэл эмнэлгийн яаралтай тусламж руу орж зүрхний цахилгаан бичлэг хийлгэж тусламж үйлчилгээ авч зүрхний шигдээс эсэхийг шалгуулах хэрэгтэй.

Зүрхээр өвдсөн үед эмнэлэгт очих замдаа ямар арга хэмжээ авах вэ?
Зүрхний цочмог шигдээс, зүрхний ишеми өвчнийг сэжиглэж буй бол аспирин эмийг 1-3 ширхэгийг ууж, хэлэн дор валидол тавих хэрэгтэй. Гэр, ажилдаа даралтын аппараттай бол цусны даралтаа үзэж, зүрхний цохилтоо хянах шаардлагатай. Манайхан зүрхээр хүчтэй өвдөж буй бол орой болсон тул маргааш өглөө болъё, эсвэл өвчин намдаах эм ууж түр ажиглах ер нь буруу талдаа орно. Яагаад гэвэл зүрхний цочмог шигдээс бол та маргааш гэж хойшлуулж болох боловч зүрх бол хүлээхгүй зүрхний булчин гэмтэж үхжиж хүндрэл гарах эрсдэл нэмэгдэнэ.
#беавермедэмнэлэг #зүрхсудас #зүрхээрөвдөх

Беавермед эмнэлэг

- Зүрхний эхо оношилгоо (сүүлийн үеийн аппарат)

- 24 цагийн холтер зүрхний бичлэг (24 цаг, 48 цаг, 72 цаг)

- Артери венийн судасны эхо шинжилгээ

- 24 цагийн даралтны аппаратын шинжилгээ

- Зүрх судасны эмч үзлэг хийж зөвлөгөө өгч байна.

Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00, бямба ням амарна.

Цаг авах утас: 80857724

Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,

Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2F-24 тоот,

https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA



0 Comments