Чихрийн шижин өвчний хөлний хүндрэлийн оношилгоо

Чихрийн шижин өвчний гол хүндрэлийн нэг бол хөлний хүндрэл юм. Хөлний хүндрэлийн үед захын судасны эмгэгийн улмаас хөл шархалж эхэлдэг. Захын судасны эмгэг буюу хөлийн артерийн судасны өөрчлөлтийг допплер эхо оношилгоо эсвэл шагай бугалганы индекс, хуруу бугалганы индексээр оношилно. Хэвийн үед шагай бугалганы индекс ABI 0.9-1.3 байх эсвэл хуруу бугалганы индекс ≥ 0.70 байх ёстой байдаг. Харин хөлний допплер эхо оношилгоогоор артерийн судасны өөрчлөлтийг илрүүлэх боломжтой.


Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments