Чихрийн шижин бол хүмүүст чимээгүй “ирдэг”, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн нэг. 2019 оны байдлаар дэлхий дээр 463 сая хүн энэ өвчнөөр өвдсөн байна. 2045 он гэхэд ихсээд, 700 саяд хүрнэ гэсэн статистик тоо байдаг.
Чихрийн шижин өвчин
Чихрийн шижин эмгэг гэдэг нь нойр булчирхайн бета эс хангалтай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин даавар нь өөрийн бие махбодод нөлөөлж чадахгүй болсноос цусан дахь глюкозын хэмжээ ихсэж их уух, их шээх зэрэг шинж тэмдгээр илэрдэг архаг өвчин юм. Чихрийн шижин хэв шинж 1 хэлбэрийн шалтгаан нь удамшлын шалтгааны улмаас инсулин даавар дутагдлаас үүснэ. Чихрийн шижин хэв шинж 2 үүсэхэд таргалалт ялангуяа хэвлийн хэсгээр таргалах, хөдөлгөөний хомсдол, тамхи архины хэтрүүлэн хэрэглээ, аав ээж нь ЧШ-тэй эсэх (аль нэг нь ЧШ тэй байхад 40 %-ын магадлалтай), жирэмсэн үеийн ЧШ тэй байсан зэрэг олон хүчин зүйлсээс нөлөөлж үүснэ.
Шинж тэмдэг
Чихрийн шижингийн эхэн үед шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд анзаарагдахгүй байсаар аажим хүндэрдэг. Тиймээс ихэнх хүмүүс хүндрэхээс нааш өөрийгөө чихрийн шижингээр өвчилснөө мэддэггүй. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд болон таны ойрын хүнд илэрсэн бол эмчид яаралтай хандан цаашид хүндрэхээс сэргийлэх боломжтой. Ойр ойрхон шээх, ам цангах, амархан сульдах, уцаартай болох, хараа муудах, жин нэмэх эсвэл огцом жин хасах, гэмтэл шарх удаан эдгэрэх, арьс амархан үрэвсэх, бие загатнах, амны хөндий үрэвсэх, бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөх, бэлгийн сулралд хүргэх, гар хөлийн үзүүр мэдээ алдах, бадайрах зэрэг шинж тэмдгээр илэрдэг.
Урьдчилан сэргийлэх
Эрүүл хооллож, жингээ барих:
Биеийн жингээсээ 7 хувийг л хасахад цусан дахь сахар/глюкоз/-ын хэмжээг харьцангуй их хэмжээгээр буулгах боломжтой. Өөх тостой хүнсийг багасган жимс ногоо, үр тарианы хэлбэрийн хүнс түлхүү хэрэглэж эрүүл хооллох нь тустай. Дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маяг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Байнгын дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг багасгадаг. Мөн өвчилсөн хүмүүст сахарын хэмжээгээ тогтмол хэмжээнд байлгахад тусална.
Жил бүр тогтмол нүдний эмчид үзүүлэх:
Нүдний болор гэмтэх, нүдний даралт ихсэх аюултай байдаг тул нүдний мэргэжлийн эмчид тогтмол хандах нь зүйтэй. Дархлаагаа сайжруулах: Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь дархлааг сулруулах аюултай. Тиймээс дархлаагаа байнга сайжруулах хэрэгтэй. Хөлөө үргэлж анхаарч байх: Хөлөө өдөр бүр бүлээн усанд угааж, хөлийн хуруунуудаа зөөлөн арчиж хатааж, хөлийн улыг тогтмол тосолж байх нь үр дүнтэй. Хөл хавдсан, улайсан, гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй. Амны хөндийгөө хамгаалах: Шүдээ 2 болон түүнээс дээш удаа угааж хэвших. Шүд өвдөөгүй байсан ч шүдний эмчид 6 сар тутам үзүүлж, буйлны архаг үрэвсэлтэй болохоос сэргийлэх хэрэгтэй. Тамхи, тамхины хэлбэрийн зүйлс хэрэглэдэг бол болих хэрэгтэй: Тамхи хэрэглэдэг чихрийн шижинтэй өвчтөнүүд зүрх, судасны өвчнөөр нас барах магадлал өндөр байдаг.
Архи, согтууруулах ундааны хэрэглээг зогсоох:
Алкоголь нь хэр хэмжээгээр хэрэглэхээс шалтгаалаад цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх, багасгах нөлөө үзүүлдэг. Хэрэглэхээр бол бүх насны эмэгтэй хүмүүс өдөрт 1 хундага, 65-аас доош насны эрэгтэй хүн өдөрт 2 хундага, 65-аас дээш насны эрэгтэй хүн өдөрт 1 хундагыг зөвхөн хоол идсэний дараа ууж болно.
Стрессд орохгүй байх:
Энгийн үед стрессийг хүндээр тусгаж авах нь бага. Харин чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд илүү хяналт тавих шаардлагатай байдаг. Тиймээс хангалттай унтаж амрах, сонирхдог спортоороо хичээллэх нь сайн эмчилгээ болно.

Оношилгоо
Чихрийн шижин өвчний өмнөх шинж тэмдэг эсвэл аль хэдийнээ хүндэрсэн эсэхийг оношлохын тулд хэд хэдэн шинжилгээний хариуг харгалзан авч үздэг. Цусан дахь сахарын хэмжээ энгийн хүнийхээс харьцангуй их, чихрийн шижин гэж оношлоход харьцангуй бага байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэг гэдэг. A1C тест өгч цусан дахь сахарын түвшинг тодорхойлох 5% хүрсэн байвал чихрийн шижин туссан 7 – 5.99% байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй 7% болон түүнээс бага байвал хэвийн FPG буюу Сийвэнгийн глюкозын сорил өгөх 126 мг байвал чихрийн шижин туссан 100-125.99 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй 100 мг-аас бага байвал хэвийн OGTT буюу Амьсгалын глюкозын сорил өгөх 200 мг хүрсэн байвал чихрийн шижин туссан 140 – 199.9 мг байвал чихрийн шижингийн өмнөх шинж тэмдэгтэй 140 мг –аас бага байвал хэвийн.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments