Төрөхийн кардиомиопати гэж юу вэ?

Төрөхийн кардиомиопати бол жирэмсний сүүлийн сараас төрсөний дараах 6 сарын хооронд үүсэх ховор тохиолдох зүрхний дутагдал юм. Энэ үед зүрхний дутагдал үүсч зүрх тэлэгдэж, агших чадвар буурсанаар цусыг шахах үйл ажиллагаа алдагддаг. Улмаар эд эрхтэнд очих цусан хангамж буурсанаар амьсгаадах, ядарч сульдах зовиур илрэнэ. Яг тодорхойлсон шалтгаан байдаггүй, хүнд тохиолдолд биш бол хэвийн жирэмслэлтийг бодвол амьсгаадах, ядарч сулдах, хөлөөр хавагнах, зүрх дэлсэх зовиур олонтаа илэрдэг. Хэрвээ төрөхийн кардиомиопати өндөр сэжигтэй тохиолдолд зүрхний эхокардиографи хийлгэж BNP буюу натри хөөгч пептид тодорхойлох хэрэгтэй.
Төрөхийн кардиомиопати бол эмгэгжамын хувьд шалтгаан тодорхойгүй боловч хэт исэлдэлтийн урвалаар түлхүү тайлбарлагдаж болох юм. Хэт исэлдэлтийн нөлөөгөөр пролактин даавар задарч 18кд хэмээх жижиг бүтцийг үүсгэдэг. Уг жижиг бүтэц эндотель ба миокарди давхарга гэмтэхэд оролцдог.
Төрөхийн кардиомиопати хүнд тохиолдолд цочмог зүрхний дутагдлын удирдамжийн дагуу эмчлэгдэнэ. Архаг үед АХФ дарангуйлагч эсвэл РНХ ветта хориглогч, мениралкортикойдын рецепторын агонист, SGLT2 дарангуйлагчийг хэрэглэнэ. Харин төрөхийн кардиомиопатийн эмгэгжамын эмчилгээ бол пролактин хориглогч юм. Бромокриптин бол пролактины ялгаралтыг хориглоно. Төрөхийн кардиомиопати эмгэгийн үед эмчийн зөвлөгөөгөөр тодорхой тунгаар хэрэглэнэ. Хэрвээ төрөхийн кардиомиопати оношлогдож зүрхний шахалтын фракц 50-55% болсон бол дахиж жирэмсэн болохгүй байх хэрэгтэй. Төрөхийн кардиомиопатигаар өвдөж байсан бол дахиж жирэмсэн болвол зүрхний багийн хяналтанд орох ёстой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments