Үүнээс гадна флаванол нь судасны эндотель эсэд азотын оксидын үүсэлтийг нэмэгдүүлсэнээр судсыг тэлж артерийн даралтыг бууруулдаг. Мөн полифенол бодис атеросклерозын үүсэлтэнд чухал нөлөө бүхий LDL буюу муу өөхийг багасгаж сайн өөх тос болох HDL ийн хэмжээг нэмэгдүүлдэг. Эдгээр бодисын ач холбогдолыг бодохоор хар шоколад хэрэглэхэд ашиг тустай. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг баг хэмжээгээр хэрэглэж байхад ашиг тустай гэсэн үг. Хар шоколад нь магни, төмөр, цайр зэрэг чухал эрдэс бодис, мөн кафейн теобромин хэмээх төв мэдрэлийг сэргээгчийг агуулдаг учраас тархины үйл ажиллагааг сайжруулж, улмаар стрессийг бууруулж, эрч хүчийг нэмэгдүүлж ой тогтоолтыг сайжруулдаг. Хэрэв хар шоколаданд агуулагдах дээрх бодист мэтрэмтгий бол болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: bbcgoodfood.com
Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
0 Comments