Хөлийн гүнийн венийн тромбоз

Хөлийн гүнийн венийн тромбоз (deep vein thrombosis) бол хөлийн гүнийн венийн нэг эсвэл хэд хэдэн судсанд цус бүлэгнэлт болсноос тромбоз үүсч судасны хөндий нарийсах эсвэл бөглөрч хүндрэхийг хэлнэ. Ихэнх тохиолдолд хөлний гүнийн венийн судсан дахь тромбоз түгээмэл тохиолдоно.

Шалтгаан
Гүнийн венийн тромбоз үүсэх шалтгаанд онгоцоор нисэхдээ хөдөлгөөнгүй удаан суух, таргалалт, жирэмслэлтээс хамгаалах эмийн замбараагүй хэрэглээ, шингэн алдаж цус өтгөрөлт үүсэх, тамхи нэг дор ихээр татах, удамшил, хавдараар өвдөж хэвтрийн хүмүүс, ковид19 халдвараар өвдөх зэрэг шалтгаануудын улмаас хөлийн венийн судсанд бүлэн үүсэх боломжтой.

Шинж тэмдэг
Хэрвээ жижиг хэмжээний судсанд бүлэн үүссэн бол шинж тэмдэг тэр бүр ажиглагдахгүй хөлөөр бага зэрэг хавагнадаг. Судсанд бүлэн үүссэнээс доош хаван үүсэх, хөл бадайрч өвдөх, тэр хэсэг улайж хөхрөх зэргээр шинж тэмдэг илэрч болно.
Заримдаа судасны бүлэн венийн судсаар дамжин уушгинд очих хүртэл мэдэгдэхгүй байж болно. Хэрвээ уушгинд очиж уушигны артерийн судсыг бөглөсөн тохиолдолд амьсгал давчдах, цээжээр өвдөх, амьсгаадах, даралт багасах, толгой эргэх шинж тэмдэг илэрдэг.

Оношилгоо
Цусны бүлэн үүссэн бол цусны д-димер үзүүлэлт нэмэгдэнэ. Хөлийн судасны доплерографи буюу хэт авиан шинжилгээ хийх, венийн судасны ангиографи зэрэг шинжилгээгээр оношлох боломжтой.

Эмчилгээ
Хэрвээ дээрх шалтгаан, шинж тэмдэг илэрсэн бол зүрх судасны эмчид хандаж оношилгоо хийж тодорхой болгох хэрэгтэй. Эмчилгээнд цусны бүлэн үүсэхэсээ сэргийлэх эм, цусны бүлэн хайлуулах эм, хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийдэг.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments