Кардиомиопати буюу зүрхний булчингийн эмгэг

Кардиомиопати буюу зүрхний булчингийн эмгэг
Кардиомиопати бол зүрхний булчингийн эмгэгшил юм. Зүрхний булчин эмгэгшихдээ булчингийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, эмгэг байдлаар зузаарч болно. Зүрхний булчин эмгэгшиж эхлэхдээ шинж тэмдэг илэрдэггүй боловч урт хугацаанд зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж улмаар зүрхний дутагдал үүсч болно. Зүрхний булчингийн эмгэгшил буюу кардиомиопати дараах төрлүүд тохиолдож болно.
1. Тэлэгдлийн кардиомиопати бол зүрхний булчин сунаж хөндий тэлэгдэж эзэлхүүн ихэсдэг. 
2. Томролын кардиомиопати бол зүрхний булчин зузаарч ихсэхийг хэлдэг.

Илрэх шинж тэмдэг, зовиур
Кардиомиопатийн үеийн эхэн үе шатанд мэдэгдэхүйц зовиур шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй. Харин эмгэг даамжирч зүрхний дутагдал хүргэсэн үед амьсгаадах, хөлөөр хавагнах, шингэн хуримтлагдах, ачаалалд ядарч сульдах, толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Хэрвээ дээрх зовиур илэрвэл зүрх судасны эмчид хандаж тодорхой болгох шаардлагатай. Тодорхой болгож эмчлүүлэхгүй бол тухайн эмгэгээс шалтгаалж даамжирч хүндэрч болно. Кардиомиопати эмгэг даамжирч хүндрэх нь харилцан адилгүй. 

Хэзээ эмчид үзүүлэх вэ?
Кардиомиопати эмгэгийн үед зүрхний дутагдал үүсч амьсгаадах, хөлөөр хавагнах, зүрх дэлсэх, ядарч сульдах зовиур илэрнэ. Хэм алдагдах кардиомиопати бол хэм алдагдах, ухаан алдах, ухаан балартах зовиур илэрч болдог. Хэрвээ гэр бүлд кардиомиопатитай хүн байвал урьдчилан сэргийлэх байдлаар зүрхний хэт авиан шинжилгээ хийлгэж зүрх судасны эмчид үзүүлэх шаардлагатай.

Беавермед эмнэлгийн фэйсбүүк /facebook.com/beavermedхуудсыг дагаж мэдээлэл авна уу?

Шалтгаан
Кардиомиопатийн ихэнх тохиолдолд шалтгаан байхгүй боловч зарим нэг төрөл удамшил, генетикийн шалтгаантай байж болно. Хэрвээ дараах эмгэгээр удаа дараа өвдвөл кардиомиопати үүсч болно.
- Артерийн даралт ихсэх өвчин хяналтгүй
- Зүрхний шигдээсийн гэмтэлтэй
- Удаан хугацаагаар зүрх дэлсэх
- Зүрхний үрэвсэлт эмгэг
- Зүрхний булчингийн бодисын солилцооны эмгэг
- Архи хэтрүүлэн хэрэглэх
- Хавдарын эсрэг хими, туяа эмчилгээ

Кардиомиопатийн төрөл
- Тэлэгдлийн кардиомиопати - тодорхой шалтгаанаар зүрхний тосгуур, ховдол тэлэгдэж өөрчлөгдөх
- Зузаарлын кардиомиопати - Зүрхний булчингийн хана жигд бусаар зузаарч эмгэгээр өөрчлөгдөнө.
- Хязгаарлагдмал кардиомиопати - Амиолойдоз, эндомиокардийм эмгэгийн улмаас зүрхний булчин эмгэгээр зузаарч зүрхний сулрал, дүүрэлт алдагдана.
- Хэм алдагдалтай кардиомиопати - Зүрхний булчин фиброз, өөхөн эдээр солигдож эмгэг хэм алдагдал үүсч эхэлдэг.

Хүндрэл
- Зүрхний дутагдлаар хүндрэх боломжтой. Эмчлэхгүй удвал амь насанд аюултай хүндрэл үүсч болно.
- Цус бүлэгнэж тромбо үүсдэг. Яагаад гэвэл зүрх хангалттай цусаа шахаж чадахгүй болохоор цус зогсонгишил үүсч бүлэн үүсэх эрсдэлтэй. 
- Зүрхний хавхлагын үйл ажиллагаа алдагдах: кардиомиопатийн үед зүрхний булчингийн хэмжээ өөрчлөгдөж хавхлагын үйл ажиллагаа алдагдана. Хавхлага дутуу хаагдах, эсвэл нарийсах байдлаар хүндэрч өөрчлөгдөнө.
- Зүрх гэнэт зогсох: амь насанд аюултай кардиомиопатийн хэлбэрийн үед хэм алдагдаж ухаан алдах, улмаар зүрх зогсвол зүрхний гэнэтийн нас баралт үүсэх аюултай.

Урьдчилан сэргийлэх
Зүрхний кардиомиопати бол генетик удамшлын шалтгаантай учир урьдчилан сэргийлэх арга ховор. Хэрвээ олдмол кардиомиопати бол шалтгаант хүчин зүйлсээс зайлсхийх байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой. Тухайлбал, ишемийн кардиомиопати бол титэм судасны эмгэгээс өвдөхөөс урьдчилан сэргийлэх ёстой.  Гэхдээ кардиомиопати үүсч хөгжиж эмгэгших эрсдлийг бууруулахын тулд дараах дэглэм зөвлөгөөг баримтлах хэрэгтэй.
Энэ зүйлд,
- Архи, кокайн хэрэглэхгүй байх
- Цусны даралтаа хянах, холестерин, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх
- Эрүүл хооллож идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
- Стрессээ зөв тайлж, хангалттай унтаж амрах

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments