Кардиомиопатитай хүнд илэрч буй зовиур шинж тэмдэг зэргийг тодруулж асууна. Зүрхний кардиомиопати генетик, удамшлын шалтгаантай олохоор амьдралын түүх, гэр бүлийн асуумжаас сайн судлах хэрэгтэй. Улмаар бодит үзлэг хийж амин үзүүлэлтийг үздэг. Хэрвээ кардиомиопатитэй хэмээн сэжиглэж буй бол дараах шинжилгээг хийж баталгаажуулах, мэдээлэл цуглуулах хэрэгтэй.
Зүрх судасны лабораторийн шинжилгээ
• Цусны биохимийн шинжилгээгээр бол бөөр, бамбай булчирхай, элэгний үйл ажиллагааг шалгах, төмрийн түвшинг хэмжих зэргээр зарим шалтгаан талын мэдээлэл цуглуулна.
• Натри хөөгч пептид (BNP) шинжилгээгээр бол зүрхний кардиомиопати буюу зүрхний булчингийн эмгэгийн үед дийлэнхдээ ихэсдэг.
• Генетикийн шинжилгээгээр эрсдэлтэй, сэжиглэж буй тохиолдолд хийх молекул биологийн шинжилгээний арга юм.

Зүрх судасны багажийн шинжилгээ
• Цээжний рентген зураг бол зүрхний хэмжээ томорсон эсэхийг нягтлана.
• Эхокардиографи буюу зүрхний хэт авиан шинжилгээгээр зүрхний бүтцийн хэмжээ, хавхлагын үйл ажиллагаа, булчингийн ханын хөдөлгөөн зэрэгт нарийн үнэлгээ өгөх боломжтой.
• Электрокардиограм буюу зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ) бол зүрхний булчингийн эмгэгийг биоцахилгаан идэвхжилд үндэслэн хэм судлалын эмгэгийг оношлоход ашигладаг инвазив бус шинжилгээ юм.
• Зүрхний ачаалалтай бичлэг бол тодорхой гүйлтийн зам дээр алхаж ачаалал авах үед зүрхний ишемид өртөж буй байдал зэргийг судалж ачаалал даах чадварыг үнэлэх, зүрхний титмийн судасны эмгэгийг оношлох, зүрхний хэм алдагдлыг илрүүлэх зорилгоор хийдэг.
• Зүрх судасны ангиографи бол захын судас болох гуя, шууны артери венийн судасны тусламжтайгаар зориулалтын катетер оруулж тодосгогч бодис шахаж зүрх судасны зураг авах шинжилгээний арга юм. Мөн катетерын тусламжтайгаар зүрхний хөндийн доторх даралтыг хэмжих, цус зүрхээр хэр хүчтэй шахагдаж байгааг ажиглах боломжтой. Мөн зүрх судасны ангиографийн шинжилгээний тусламжтайгаар судасны нарийсал, бөглөрлийг илрүүлэхийн зэрэгцээ эмчилгээний ажилбар хийх давуу талтай.
• Зүрхний MRI шинжилгээ бол соронзон орон ба радио долгионыг ашиглаж зүрхний булчингийн дүрслэлийг гаргах боломжтой. Эхокардиографийн шинжилгээгээр онош тавих боломж хомс бол нэмэлтээр зүрхний MRI шинжилгээ хийж зарим мэдээллийг дэлгэрүүлж авах боломжтой.
• Зүрхний CT бол тусгай зориулалтын рентген туяаны тусламжтайгаар зүрхний хэмжээ, үйл ажиллагаа, зүрхний хавхлагыг зарим мэдээллийг авах боломжтой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments