Хиймэл оюунаар холтер 24 цагийн зүрхний бичлэгийг дүгнэх шинжилгээ

Бид хиймэл оюунаар холтер 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг дүгнэх үйлчилгээг нэвтрүүллээ.

Технологийн хөгжил хиймэл оюун дээр тулж ирээд багагүй хугацаа өнгөрч байна. Хиймэл оюун ухаан анагаах ухааны эмнэлзүйн практик хүч түрэн орж ирж ач холбогдоо өгсөөр байгаа билээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж бид хиймэл оюун ухаанаар 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг дүгнэх үйлчилгээг нэвтрүүлж байна. Холтер 24 цагийн зүрхний бичлэгийн шинжилгээг хөгжүүлсэн програм буюу алгоритм хэм алдагдлыг ялган ангилж зүрх судасны эмч дээрх ангилсан зүйлийг нэг бүрчлэн харж хэм алдагдлыг оношлодог.
 
Хүний зүрх 24 цагт ойролцоогоор 100.000 цохилт хийдэг. 1 зүрхний цохилтыг цээжний 6 холболт, мөчдийн 4 холболтыг ашиглаж стандарт 3, мөчдийн 3 зэрэг нийт 12 бичлэг бичигддэг болохыг мэднэ. Тэгвэл 24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэг нийтдээ 1.200.000 зүрхний бүрдлийг бичиж хураадаг. Энэ 1.200.000 бичлэгийн бүрдлийг холтер 24 цагийн зүрхний бичлэгийн аппаратын програм боловсруулж эмч нэг бүрчлэн хардаг уламжлалт арга байсан.

Энэ хураагдсан зүрхний бичлэгийг 100 сая холтер 24 цагийн зүрхний бичлэгийн дата дээр тулгуурласан хиймэл оюун ухаанаар уншиж хэм алдагдлыг нарийн тогтоох юм. Хиймэл оюун алгоритм орхигдсон өвөрмөц хэм алдагдлыг тогтоохоос гадна оношилгооны мэдрэг ба өвөрмөц чанарыг нэмэгдүүлдэг.

Хиймэл оюунаар холтер 24 цагийн зүрхний бичлэгийг дүгнэж зүрх судасны эмч зөвлөгөө өгөх юм. Хэрвээ хэм алдагдах, зүрхний цохилт өөрчлөгддөг бол энэ үйлчилгээг сонгохыг зөвлөж байна.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments