Уушгины даралт ихсэх эмгэгийн оношилгоо


Уушигны гипертензийг эрт оношлоход хэцүү байдаг. Яагаад гэвэл уушгины даралт ихсэх эмгэг асуумж, бодит үзлэгээр илэрдэггүй. Эмгэгийн үед илрэх зовиур, шинж тэмдэг зүрх уушгины бусад эмгэгүүдтэй төстэй байдаг. Эмч уушгины даралт ихсэх эмгэгийг оношлохын тулд шинж тэмдэг, гэр бүл, удамшил зэргийг асууж тодруулна.



Шинжилгээ
- Цусны ерөнхий шинжилгээ: уушгины даралт ихсэх эмгэгийн шалтгаан ба хүндрэлийг баримжаалахад тус болно.
- Цээжний рентген шинжилгээ: зүрх, уушги, цээжний талаарх мэдээллийг өгнө. Уушгины даралт ихсэх эмгэгийн үүсгэх уушгины эмгэгийн шалгах боломжтой.
- Зүрхний цахилгаан бичлэг: зүрхний хэмийн мэдээлэл өгөх тул баруун тосгуур, ховдол томорсон эсэхийг үнэлж болох юм.
- Зүрхний эхо шинжилгээ: Уушгины даралт ихсэх эмгэгийг оношлох, эмчилгээг хянахад ач холбогдолтой мэдээлэл өгөх чухал шинжилгээ юм.
- Зүрхний баруун хэсгийн катетр: уушгины даралт ихсэх эмгэг оношлогдсон бол оношийг баталгаажуулахын тулд уг шинжилгээг хийж болно.
Компьютер томографи (КТ): уг шинжилгээ рентген туяаг ашиглаж уушгины эмгэгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өгнө. 
- Уушгины үйл ажиллагааны сорил буюу спирометр: уг шинжилгээ бол зориулалтын төхөөрөмж рүү үлээж амьсгал гаргах, авах үйл ажиллагааг үнэлэх боломжтой.
- Уушгины биопси: Зарим тохиолдолд уушгины даралт ихсэх эмгэгийн шалтгааныг илрүүлэх зорилгоор эд эсээс биопси авч шинжилнэ.
- Генетикийн шинжилгээ: Уушгины даралт ихсэх эмгэгийн шалтгааныг илрүүлэх зорилгоор генийн мутаци тодорхойлж болно.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments