Илрэх зовиур шинж тэмдэг
Тэлэгдлийн кардиомиопатийн эрсдэлт хүчин зүйл болох хими эмчилгээ хийлгэдэг, зүрх булчингийн үрэсвлээр өвдөж байсан эсэхийг лавлана. Уг эмгэгтэй хүн гэр бүлийн түүх, удамшилтай байх магадлалтай. Тухайлбал, гэнэтийн нас баралт байдаг эсэх, зүрхний дутагдлаар цусан төрлийн хамаатан өвчилж байсан эсэхийг лавлана.
Бодит үзлэг буюу биед гарах өөрчлөлт
Зүрх томорсон бол зүрхний цохилт, авиа зүүн тийш шилжинэ. Зүрхний дутагдал гүнзгийрэх үед амьсгаадах, зүрхний цохилт нэмэгдэнэ.
Лабораторийн шинжилгээ
- Цус ба биохимийн шинжилгээ: тэлэгдлийн кардиомиопатиг үүсгэх вирус, бактерийн халдвар, чихрийн шижин зэрэг шалтгааныг илрүүлэх зорилгоор хийнэ.
- Генетикийн шинжилгээ: кардиомиопатийн томоохон шалтгаан, урьдал хүчин зүйл бол генийн мутаци, өөрчлөлт байдаг. Иймд генийн мутаци, өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор хийж болно.
Багажийн шинжилгээ
Зүрхний цахилгаан бичлэг: Зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээгээр хэм үүсэлт, хэм дамжуулалт, хэм алдагдал зэргийг илрүүлэх суурь шинжилгээ юм. Мөн зүрхний хөндийн өөрчлөлтийг мэдээллийг өгөх боломжтой.
Холтер монитор: Энэ зүрхний цахилгаан бичлэгийг 24 цаг хураах чадвартай аппарат зүүж, хүний 24 цагийн турш хэм үүсэлт, хэм дамжуулалт, хэм алдагдал зэргийг хурааж хадгална. Уг хураасан зүрхний бичлэг дээр програм, эмч анализ хийх байдлаар хэм алдагдлыг илрүүлж оношлох боломжтой.
Стресс тест: Энэ шинжилгээг гүйлтийн зам, дугуйг жийх зэргээр зүрхэнд ачаалал өгч зүрхний цахилгаан бичлэгийг бичнэ. Зүрх ачаалал авахад ишеми гүнзгийрэх, хэм алдагдал үүсэх зэргийг бүртгэж дүгнэлт өгдөг.
Эхокардиографи: Зүрхний хөндийн хэмжээ, хавхлагын үйл ажиллагаа, зүрхний агшилт, ханын хөдөлгөөн зэрэг олон зүйлд үнэлгээ өгч зүрхний эмгэгийг эрт илрүүлэх боломжтой. Ялангуяа тэлэгдлийн кардиомиопатийг оношлох алтан стандарт шинжилгээ юм.
Цээжний рентген зураг: Цээжний рентген зураг нь зүрх, уушигны хэлбэр, хэмжээ зэрэгт мэдээлэл өгөх боломжтой. Мөн уушгины үүсгэвэртэй зүйлд илүүтэй мэдээлэл өгч, уушгины хатгалгаа, плеврийн хөндийд шингэн үүссэн эсэхийг мэдэх боломжтой.
Зүрхний CT эсвэл MRI: Зүрхний зүүн ба баруун ховдлын цацалтын фракц (шахуурга) болон хөндийн хэмжээ, эзэлхүүн зэрэг хэмжилтийг хийдэг шинжилгээ юм. Зүрхний MRI шинжилгээнд зүрхний булчингийн гэмтлийн өөрчлөлт илүүтэй харагдах боломжтой.
Зүрхний катетержуулалт: Уг шинжилгээний үед катетерыг зүрх, судасны хөндийд оруулж зүрхний даралтыг хэмжих, тодосгогч бодис шахаж судасны нарийслыг илрүүлэх боломжтой.
Зүрхний CT эсвэл MRI: Зүрхний зүүн ба баруун ховдлын цацалтын фракц (шахуурга) болон хөндийн хэмжээ, эзэлхүүн зэрэг хэмжилтийг хийдэг шинжилгээ юм. Зүрхний MRI шинжилгээнд зүрхний булчингийн гэмтлийн өөрчлөлт илүүтэй харагдах боломжтой.
Зүрхний катетержуулалт: Уг шинжилгээний үед катетерыг зүрх, судасны хөндийд оруулж зүрхний даралтыг хэмжих, тодосгогч бодис шахаж судасны нарийслыг илрүүлэх боломжтой.
Зүрхний биопси: Зүрхний булчингийн гэмтлийн шалтгаан тодорхойгүй үед зүрхний дотор давхаргаас биопси авч эсийн шинжилгээ хийх боломжтой.
Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар
0 Comments