Эмийн эмчилгээ
Тэлэгдлийн кардиомиопатиг эмчлэх, хүндрэлээс сэргийлэхийн тулд эмийг хослуулан хэрэглэдэг. Эмийг зүрхнийг хамгаалах, зүрхний шахалтыг сайжруулах, цусны даралтыг бууруулж ачааллыг багасгах, цусны бүлэнгийн хүндрэлээс сэргийлэх, шээс хөөж илүүдэл шингэнийг гадагшлуулах ач холбогдолтой. Орчин үед тэлэгдлийн кардиомиопатиг эмчлэхээр дараах эмүүдийг хэрэглэж байна.
Сакубитрил/валсартан (Entresto): Энэ бол ангиотензины рецепторыг хориглогч валсартан, сакубитрил эмийн хослол юм. Энэ эмийг зүрхний дутагдалтай хүмүүс хэрэглэж тодорхой үр дүнд хүрч байна.
Цусны даралт буулгах эм: ангиотензин хувиргагч ферментийг дарангуйлагч (ACE), ангиотензин II рецептор хориглогч (ARBs) зэрэг эмийг эмчийн заасан тунгаар хэрэглэнэ. Энэ эм зүрхний ачааллыг бууруулж зүрхний гэмтлийг багасгадаг.
Дигоксин: Энэ эм зүрхний булчингийн агшилтыг сайжруулж зүрхний цохилтыг удаашруулах хандлагатай байдаг.
Цусны бүлэнгээс сэргийлэх эм: Тэлэгдлийн кардиомиопати эмгэгийн хүндрэл цусны бүлэн үүсч тархинд цус харвах эмгэг байдаг. Эмгэгээр цусны бүлэн үүсэхээс сэргийлсэн эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Шээс хөөх эм: Тэлэгдлийн кардиомиопатийн шалтгаантай зүрхний дутагдлын үед биед илүүдэл шингэн хуримтлагдана. Улмаар зүрхэнд ирэх ачаалал нэмэгдэж амьсгаадалтыг ихэсгэдэг. Шээс хөөх эмийг эмчийн заавраар хэрэглснээр зүрхэнд ирэх ачааллыг бууруулж, амьсгаадалтыг багасгана.
Мэс засал ба төхөөрөмж суулгах эмчилгээ
Зүрхний агшилтын сайжруулах, хэмнэлийг хянахын тулд төхөөрөмж суулгах эмчилгээ хийдэг.
Зүрхний дефибриллятор суулгац эмчилгээ (ICD): Зүрхний хэмнэлийг хянаж, ховдлын хэмнэл өөрчлөгдсөн тохиолдолд цахилгаан цочруул өгдөг. Улмаар амь насанд аюултай хэм алдагдлыг бууруулж гэнэтийн нас баралтаас сэргийлнэ.
Зүрхний ресинхронизаци эмчилгээ (CRT): Зүрхний нэгэн жигд агшихгүй гисийн багцийн хоригийн үед хэрэглэнэ. Уг эмчилгээг суулгаснаар зүрх нэгэнт жигд агшиж агших чадвар сайжирдаг.
Зүүн ховдлын туслах төхөөрөмж (LVAD): Энэ механик төхөөрөмж тэлэгдэж агшилт суларсан зүрхний агшилтыг оролж ажилладаг. Уг төхөөрөмж зүрх шилжүүлэн суулгах хагалгааны урт ба богино хугацааны шийдэл байж болно.
Урьдчилан сэргийлэлт
Эрүүл хэв маягийг ажил амьдралдаа урлаж хүндрэл үүсэхийг бууруулна. Тухайбал,
- Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Тамхинаас татгалзах
- Хэт их ачаалалтай спортоор хичээллэх
- Стресст тогтмол өртөхгүй байх
- Эрүүл зөв зохистой хооллох
- Зүрх судасны эмчид үзүүлж зөвлөгөө авах

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724
Web: www.beavermed.org,
Facebook: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 2 давхар

0 Comments