Гэр бүлийн гиперхолестролеми

Тодорхойлолт
Гэр бүлийн гиперхолестеролемитэй хүмүүс цусанд агуулагдах холестерины хэмжээ их байдаг учраас зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл их өндөр, зүрхний цочмог шигдээсээр өвдөх магадлалтай байдаг. Гэр бүлийн гиперхолестеролемийн шалтгаан бол ихэвчлэн генетикийн өөрчлөлттэй байдаг тул удамших хандлагатай. Энэ генетикийн өөрчлөлтийг эцэг эхийн аль нэгээс өвлөн авч залуу насанд шинж тэмдэг илэрнэ. Гэр бүлийн гиперхолестеролемийн үед эмийн эмчилгээгээр цусанд агуулагдах холестрины хэмжээг бууруулах эсвэл эрүүл хэв маягийг мөрдлөгө болгодог.

Илрэх шинж тэмдэг
Гэр бүлийн гиперхолестеролемийн үед хүүхэд ба насанд хүрэгчдийн цусан дахь холестерин, бага нягтралтай липопротейн холестерины (БНЛП) агууламж өндөр байдаг. Бага нягтралтай липопротейн холестериныг (БНЛП) артерийн судас хатуурлыг эрчимжүүлж, судас нарийсах, хатуурах шалтгаан болдог тул муу холестерин хэмээн нэрлэнэ. Заримдаа илүүдэл холестерин арьсны тодорхой хэсэг, шөрмөсны гадаргуу, нүдний цахилдаг орчим хуримтлагдана. Тухайлбал,
Арьс: Холестерины хуримтлал ихэнхдээ гар, тохой, өвдөгний үе орчим хуримтлагдана. Мөн нүдний орчим арьсанд тохиолдож болдог.
Шөрмөс: Холестерин гарны шөрмөс, ахиллесийн шөрмөстэй хамт хуримтлагдаж болно.
Нүд: Холестерины хуримтлал нүдний цахилдаг орчим, эвэрлэгийн нум орчим цагаан саарал цагираг үүсгэдэг. Энэ хуримтлал өндөр настай хүмүүст тохиолдох боловч гэр бүлийн гиперхолестеролемийн үед залуу хүмүүст тохиолдож болно. 

Шалтгаан
Гэр бүлийн гиперхолестеролеми бол генетикийн шалтгаантай тул эцэг эхээс өвлөгдөж үр удамд ирнэ. Заримдаа өвчний илүү хүнд хэлбэрийг үүсгэж болдог.
Дараах үндэстэнд илүүтэй түгээмэл тохиолдож болно.
Ашкенази еврей
Ливаны зарим үндэстэн
- Франц канадчин

Хүндрэл
Гэр бүлийн гиперхолестеролемитэй хүмүүс залуу насандаа судас хатуурлын гаралтай эмгэгээр өвдөх, зүрхний цочмог шигдээс, тархинд цус харвах эмгэгээр өвчилдөг. Зүрхний цочмог шигдээс, тархины судасны эмгэг эр <50, эм <60 насанд тохиолдож болно. Зарим ховор тохиолдолд хүнд хэлбэрийн үед залуу насандаа тохиолдож үхэлд хүрэх эрсдэлтэй.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: +976 80857724

0 Comments