Митрал хавхлагын дутагдал гэдэг бол зүүн ховдол агших үед цус буцаж зүүн тосгуурт орохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл митрал хавхлага дутуу хаагдах, эмгэг өөрчлөлтийн улмаас цусыг буцаж зүүн тосгуур руу алдаж эхэлнэ. Улмаар зүүн тосгуурт цус буцаж орж даралт үүссэнээс зүүн тосгуур тэлэгдэж томрох шалтгаан болно.
Митрал хавхлагын дутагдлыг оношлох үндсэн арга бол зүрхний эхо шинжилгээ юм. Зүрхний эхо шинжилгээгээр буцах урсгалын хурд, даралт, зүүн тосгуурын хэмжээ зэргийг хэмжиж үнэлгээ өгөх боломжтой. Улмаар зүрхний эхоны тусламжтайгаар митрал хавхлагын дутагдлыг нарийн оношилж үе шатыг тогтоодог.
Хоолой их өвддөг, алхахаар амьсгааддаг, ажлын ачаалал буурдаг, хөлөөр хавагнах зэрэг шинж тэмдэг илэрвэл зүрхний эхо хийлгэж зүрх судасны эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.
#беавермедэмнэлэг #зүрхсудас #митралхавхлага

Цаг авах утас: 80857724
Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
0 Comments