Ховдлын экстрасистол хэм алдагдал гэж юу вэ?

Зүрх хэмээх эрхтэн өөрөөсөө сэрэл үүсгэж, сэрлээ дамжуулж, сэрлийн нөлөөгөөр агшдаг цахилгаан идэвхжилтэй эрхтэн. Энэ сэрлийн тогтолцоо доголдоход үүсэх эмгэгийг бид хэм алдагдал хэмээн нэрлэдэг. Энэ хэм алдагдалд сэрэл үүсдэг газраас сэрэл үүсэхгүй байх, эсвэл сэрэл үүсдэггүй газраас эмгэгээр сэрэл үүсч болно. Мөн сэрэл дамжуулалт алдагдахад хориг үүсч болно, сэрэл дамжуулдаггүй газраар сэрэл дамжиж болно. Мөн сэрэл зүрхний булчинд дамжаад байхад агшилт төдийлөн явагдахгүй зэргээр олон хэм алдагдлын эмгэг байдаг.
Ховдлын экстрасистол бол зүрхний сэрэл үүсгэдэггүй эс эмгэгших, цочролд орох байдлаар эмгэгээр сэрэл үүсгэж ээлжийн бус агшилтыг үүсгэдэг. Зүрхний булчингийн эс, сэрэл үүсгэдэггүй эс үрэвсэлд өртөх, ишемид орох, идэвхжих зэргээр сэрэл эмгэгээр үүсэх боломжтой байдаг. Тухайлбал, коронавирусийн халдвар, хоолойн ангина зүрхэндээ орох, зүрхний булчин судас агших, нарийссанаас улбаалж ишемид орох, симпатик мэдрэлийн тонус хэт идэвхжих үед эмгэгээр сэрэл үүсч ховдлын экстрасистол үүсгэдэг. Ялангуяа орчин үед биеийг сэргээх зорилготой тамхины никотин, кофены кафейн, идэвхжүүлэх бэлдмэл зэргийн нөлөөгөөр эс идэвхжиж эмгэгээс сэрэл үүсгэх магадлал нэмэгдэнэ.

Хэрвээ та хэм алдагдал хэмээн өөрийг сэжиглэж байвал зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн холтер зүрхний бичлэг хийж зүрх судасны эмчид үзүүлэх хэрэгтэй.
Беавермед, Зүрх судасны эмнэлэг дараах үйлчилгээ үзүүлж байна.
- Зүрхний эхо оношилгоо (сүүлийн үеийн аппарат)
- 24 цагийн холтер зүрхний бичлэг (24 цаг, 48 цаг, 72 цаг)
- Артери венийн судасны эхо шинжилгээ
- 24 цагийн даралтны аппаратын шинжилгээ
- Зүрх судасны эмч үзлэг хийж зөвлөгөө өгч байна.
Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00, Бямба ням амарна.
Цаг авах утас: 80857724
Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2F-24 тоот,
https://maps.app.goo.gl/ADE6kz4WAWMmuz7RA

0 Comments