Монгол хүн эрсдэл өндөртэй бол 45 дээш насанд зүрхний эход нэг харуулчих хэрэгтэй.

Яагаад гэвэл зүрхний эхо бол зүрхний агших чадвар, ховдлын ханын хөдөлгөөн, хавхлагын дутагдал ба нарийслын өөрчлөлт зэргийг тодорхой болгодог. Ялангуяа зүрхний бүтэц, үйл ажиллагааны талаар мэдээлэл сайн өгнө. Гэхдээ титэм судасны нарийсал, хэм алдагдлын талаар мэдээлэл өгч чаддагүй болно.
Сүүлийн үеийн зүрхний эхо эдийн доплер хэмээх зүрхний булчингийн хөдөлгөөн, эдийн цусны урсгалыг үнэлж чаддаг болсон. Тэр дундаа зүрхний булчингийн агшилт ба сулралын үеийн хөдөлгөөнийг үнэлж чаддаг. Улмаар зүрхний сулралын үйл ажиллагааг үнэлэх, зүрхний булчингийн эмгэгийг үнэлэх давуу талтай.

Зүрхний эхогоор ховдлын агшилт буурах, ханын хөдөлгөөн алдагдах, зүрхний хөндий тэлэгдэх, зүрхний булчин зузаарах, хөдөлгөөнд оролцохгүй байх, тэлэгдэх зэрэг зүрхний булчингийн олон өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Улмаар зүрхний булчингийн өөрчлөлтийг бага үе шатанд мэдэж авсанаар эрт илрүүлж эмчлэх боломжтой.
#зүрхнийэхо #беавермедэмнэлэг #зүрхнийбулчин

Беавермед, Зүрх судасны эмнэлэг дараах үйлчилгээ үзүүлж байна.

- Зүрхний эхо оношилгоо (сүүлийн үеийн аппарат)

- 24 цагийн холтер зүрхний бичлэг (24 цаг, 48 цаг, 72 цаг)

- Артери венийн судасны эхо шинжилгээ

- 24 цагийн даралтны аппаратын шинжилгээ хийж зүрх судасны эмч зөвлөгөө өгч байна.

Ажлын цаг: Даваа - Баасан 09:00-18:00, Бямба ням амарна.

Цаг авах утас: 80857724

Фэйсбүүк: facebook.com/beavermedhospital,

Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2 давхар 24 тоот, Беавермед эмнэлэг

0 Comments