Та зүрхний цохилт жигд бус бол зүрх судасны эмчид үзүүлж зүрхний цахилгаан бичлэг, зүрхний 24 цагийн зүрхний бичлэгийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ковид гарсан болоодч тэрүү, хоолой өвдөхөөр зүрхэнд ордог болоодч тэрүү ойрын хэдэн жил тосгуур, ховдлын эртэчилсэн агшилт их тохиолдох болжээ. Энэ хэм алдагдлыг бол машины мотор доголдож буйтай адилтган ойлгож болно.
Ховдлын экстрасистол тоохгүй яваад байвал их буруу. Яагаад гэвэл энэ хэм алдагдлыг үүсгэж буй шалтгааныг олж арилгаж эмчлэх хэрэгтэй. Хэрвээ тэр шалтгаан нөлөөлсөөр байвал яг машины мотор доголдож байдаг шиг зүрх нэг удаа, эсвэл өнжөөд, эсвэл сурмаг байдалтай ховдлын экстрасистол үүснэ. Өөрөөр хэлбэл зүрхний сэрэл үүсгэдэггүй агшилт хийдэг эс эмгэгээр сэрж ховдлын экстрасистол үүсгэж буй хэрэг. Энэ хэм алдагдал цөөн тохиолдолд даамжирвал ховдлын тахикарди, ховдлын фибрилляци зэрэг амь насанд аюултай хэм алдагдал болж хүндрэх магадлалтай.
#ховдлынэкстрасистол #хэмалдагдал #беавермедэмнэлэг
0 Comments