2507. Өвдөгний артерийн судас (popliteal artery) бол хөлний чухал судас

Өвдөгний артерийн судас (popliteal artery) бол хөлний чухал судас

Судас хатуурал буюу артерийн судас нарийсах, бөглөрөх эмгэг бол нас баралт, өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж олон хүний амь насыг авч явж байна. Яагаад гэвэл тархины судас асуудал үүсвэл тархинд цус харвана, зүрхний титэм судас асуудал үүсвэл зүрхний шигдээс болох гэх мэт. Тэр дундаа чихрийн шижин өвчний үед хөлийн судасны асуудал болж эхэлдэг. Яагаад гэвэл хөлийн судас нарийсах, бөглөрөл үүссэнээр хөлний хүндрэл үүсч тахир дутуу болох эрсдэлтэй байдаг.

Хөлийн судасны чухал артерийн судас бол өвдөгний артерийн судас юм. Үнэндээ хөл нугалах, тэнийх үед энэ артерийн хөдөлж байдаг тул уян хатан артери хэмээн нэрлэдэг. Энэ судсанд асуудал үүсвэл их төвөгтэй яагаад гэвэл хөл нугарч тэнийх үед энэ артерийн судас хөндөгдөж байдаг гэж ойлгож болно. Энэ өвдөгний артерийн судсыг судасны эхогоор харж үнэлгээ өгөх, компьютер томографиар артерийн судасны илрүүлэг хийж нарийн оношилно. Бүр шаардлагатай бол хөлийн судасны ангиографийн шинжилгээ хийж нарийсах, тэлэгдэх, бөглөрөх, өөрчлөлтөнд орсон эсэхийг үнэлдэг. Энэ өвдөгний артерийн судас хэвийн үедээ 5-8мм голчийн хэмжээтэй, судасны ханын зузаан 1-2мм орчим, тодорхой цусны урсгалтай байдаг. Инвазив бус шинжилгээ болох артерийн судасны эхо шинжилгээгээр үнэлгээ өгөх боломжтой.
За тэгээд чихрийн шижин өвчинтэй, хөлний хүндрэлээс сэргийлж хааяа судасны эхогоор үнэлгээ өгч байвал зүгээр. Хөлийн үзүүр даарах, дулаацахгүй байх, ачаалал авахад хөлийн эрээн булчин хөлөөр өвдөх, захын артерийн судсанд пульс орж ирэхгүй байх, хөлөө гэмтээсэн бол артерийн судсыг шалгавал зохилтой.

Беавермед, Зүрх судасны эмнэлэг

Цаг авах утас: 80857724, 

Ажлын цаг: Даваа - Баасан, 09:00-17:00, бямба, ням амарна.

Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2 давхар 24 тоот

(Монгол япон эмнэлгийн чанх хойно, GS25-тай байр)

0 Comments