Цэвэршилт буюу менопаузын үеийн зүрхний ишеми өвчин буюу Х хам шинж гэж юу вэ?
Эмэгтэй хүний эстроген даавар бол судас хатуурлын эсрэг үйлчилгээтэй байдаг. Өөрөөр хэлбэл байгалиасаа эрэгтэй хүнээс судас хатуурах эмгэгээс хамгаалсан байдаг. Энэ хамгаалах механизм цэвэрших хүртлээ эрэгтэй хүнийг бодвол эмэгтэйчүүд судас хатуурлын эмгэг болох тархинд цус харвах эмгэг, зүрхний ишеми өвчин, зүрхний шигдээс хэмээх эмгэгээр хожуу насанд өвдөх боломжтой. Цэвэрших үеээс судас хатуурлын процесст эрчимтэй өртөж зүрхний ишеми өвчин, зүрхний цочмог шигдээс үүсэх магадлал нэмэгдэнэ.
Цэвэрших буюу менопауз эхлэхэд энэ эстроген дааврын хэмжээ буурч титэм судас хатууралд өртөнө. Цэвэрших үеээс судас хатуурлаас хамгаалах эстроген дааврын хэмжээ буурч, цусанд муу өөх том ихсэх, бодисын солилцооны өөрчлөлт үүсэх зэргээр судас хатуурлын процесс эрчимжих хандлагатай байдаг. Дислипидеми, эндотелийн алдагдал, бичил судасны өөрчлөлтөөс болж зүрхний ишеми өвчин үүсдэг. Энэ үед зүрхээр хатгаж өвдөх, зүүн гар бадайрах, амьсгал бачуурч амьсгал аваагүй юм шиг мэдрэмж төрнө.
Зүрхний Х хам шинжийг үед зүрхний ишеми өвчний зовиуртай төстэй цээжний зүүн хэсэг, зүрхээр хатгаж эсвэл бага зэрэг базалж өвдөнө. Зүрхний өвдөлт зүүн гарруу дамжиж зүүн гар бадайрах, өвдөх зэргээр илэрдэг. Мөн амьсгал бачуурч амьсгалсанч амьсгал аваагүй юм шиг мэдрэмж төрөх, амьсгал бачуурах, шөнө унтаж үед бачимдаж буй мэт болно. Зүрхний цусан хангамжийн хомсдол үүсэхэд зүрх тогтворгүй болж зүрхний цохилт өөрчлөгдөх, зүрх дэлсэх, даралт хэлбэлзэх шинж тэмдэг илэрдэг.
Зүрхний Х хам шинжийг оношлоход төвөгтэй байдаг. Яагаад гэвэл зүрх тогтвортой үед зүрхний бичлэг, зүрхний эхо хийхэд хэвийн байдаг онцлогтой. Яахав сүүлийн үеийн зүрхний холтер шинжилгээний үед зүрх тогтворгүй болох үед цусан хангамжийн хомсдол, зүрх тогтворгүй болох өөрчлөлт бичигддэг онцлогтой. Заримдаа титэм судасны ангиографийн шинжилгээгээр ацетилхолинтэй сорил хийх байдлаар оношийг баталгаажуулдаг.
#зүрхнийишемиөвчин #менопауз
Беавермед, Зүрх судасны эмнэлэг
Цаг авах утас: 80857724,
Ажлын цаг: Даваа - Баасан, 09:00-17:00, бямба, ням амарна.
Хаяг: БЗД, 12 хороо, Ботаник центр, 104/2 байр, 2 давхар 24 тоот
(Монгол япон эмнэлгийн чанх хойно, GS25-тай байр)
0 Comments