Зүрхний түр зуурын ишеми хүн амд зарим үед тохиоддог түр зуурын ишеми өвчин юм. Яагаад гэвэл стресс цочруулын нөлөөгөөр титэм судас агшилт өгч цээжээр хүчтэй өвдөж амьсгал бачуурдаг. Заримдаа цээжний өвдөлтийг яг тодорхойлоход төвөгтэй тул цээжээр таагүй болох, шахаж дарж буй мэт болох, хүнд оргих зэрэг зүйл илэрч болно. Дагалдаж зүүн гар бадайрах, хөлрөх, дотор муухайрах зэрэг шинж илэрдэг. Түр зуурын ишеми өвчин олон шалтгаанаас улбаалж үүсдэг боловч ихэвчлэн тамхийг нэг дор их татах, удаа дараа хүчтэй стресст өртөх, хэтэрхий даарч салхи цохиулах, биеийн хүчний огцом ачаалал авах зэргээс улбаалж титэм судас агшилт өгөх, зүрхний судас булчингийн хоорондын тэнцвэр алдагдаж үүсгэдэг.
Түр зуурын ишеми өвчнийг оношилоход төвөгтэй байдаг. Яагаад гэвэл яг органик эмгэг илрэхгүй тул зүрхний цахилгаан бичлэг хийх, зүрхний эхогоор онц өөрчлөлт илэрдэггүй. Иймд зүрх судасны эмч үзэж 24-72 цагийн холтер зүрхний бичлэг, эсвэл ачаалалтай бичлэг хийх, зарим тохиолдолд ацетилхолентой сорил хийх зэргээр оношилж барьж авна.
Эмчилгээний хувьд үүсгэж буй шалтгааныг арилгах, эмийн эмчилгээ хийх, эрүүл хэв маягийг урлах шаардлагатай болно.
Зүрхний эхо, 24 цагийн холтер зүрхний бичлэг, зүрх судасны эмчид үзүүлэх бол 80857724 утсаар цаг авна. #зүрхнийишемиөвчин #зүрхсудасныэмгэг #беавермедэмнэлэг

0 Comments